Оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч, МУСГЗ, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий:
Орхон их сургууль дээр болсон “Монгол тэмүүлэл" аяны Хүндэтгэлийн лекц Оюутан залууст зориулж оюун ухаанаа хөгжүүлэх арга замын тухай ярья. Манай музей байгуулагдаад 20 жил болж байгаа ч үүнийг байгуулахын тулд би 55 жил хөдөлмөрлөсөн. Энэ их хөдөлмөрийн үр дүнд олж авсан мэдлэгээ та нартай, ард түмэнтэйгээ хуваалцаж байгаадаа таатай байна. Хүмүүс их дээд сургууль төгсчихвөл оюун ухаан хөгжинө гэж ташаа ойлгодог. Оюун ухааныг хөгжүүлдэг гурван гол хүчин зүйл бий. Энэ бол хөдөлмөр, тоглоом наадам, хичээл сургууль. Оюун ухааны хөгжлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт бол амьдрах чадвар юм. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг. Яагаад гэвэл өөх мах нь амттай, арвин, зуд, ган гачигт тэсвэртэй. Үүнтэй адил оюун ухаанаа хөгжүүлсэн хүн бэрхшээл зовлонг давах тэвчээртэй, амьдрах чадвар сайтай байдаг. Эдийн засаг, бүтээл туурвил, нэр хүнд, албан тушаалаар нь тэр хүний оюун ухааны хөгжлийг тодорхойлж болно. Ямар ч бүтээл туурвилгүй хүн миний оюун ухаан хөгжчихсөн гэж ярьж болохгүй.
No comments:
Post a Comment