Хүрэл хэнгэрэг нь Хятадын эртний үеийн үндэстний цөөнхийн оюун ухааны цомтгол, дэлхийн соёл урлагийн сан дэх үнэт эрдэнэ юм. Хүрэл хэнгэргийн хэлбэр нь гойд, хэвэл нь хөндий, цээж нь дүүрэн байдаг. Хэнгэргийн гадрыг гол чимэглэдэг юм, төвд нь нарны хээтэй байж, хажуугаар нь мэлхий, морьт цэрэг, яст мэлхий, шувуу зэрэг нарийн хийцтэй чимэглэлийн зүйлийг сийлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Хятад улс нь үе уламжилсан 1400 гаруй хэнгэргийг хадгалан хурааж, үүний доторх 900 гаруй нь баруун өмнөд нутгийн Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районд төвлөрч байгаа юм.
Өнгөрсөн жил, Гуаншигийн мао нань үндэстний өөртөө засах шяньд ардын гар урлаг чин вэй овогтын ах дүү хоёр 50 хоногийн хугацааг зарцуулж, асар том хэнгэргийг бүтээн, Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район байгуулагдсан 50 жилийн ойд бэлэг болгож хүргэсэн байна. Энэ хэнгэргийн өндөр нь метр гаруй, хүнд нь 1000 гаруй килограмм, өнөө Гуаншигийн музейд хадгалагдаж буй.
No comments:
Post a Comment