Tuesday, December 21, 2010

музейн байршил

Олон улсын оюун ухааны музей / International Intellectual Museum
Yндэсний оньсон ба бусад тоглоом бусад орны тоглоомуудтай. Тоглоом, гар урлал бэлэг дурсгалын зvйлсийн vйлдвэрлэл явуулдаг. 50 гаруй орны vзэсгэлэнд оролцсон.
Web
www.iqmuseum.mn

Address
БЗД 15-р хороо 13-р хор-л Энхтайваны өргөн чөлөө
Утас: 461470, 99197761

ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ

 (Утас: 461470)   ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ  Өдөр бүр 10:00 - 18:00 (Нямд амарна, зөвхөн захиалгаар ажиллана)  том хүн 2000₮, оюутан 1000₮, хүүхэд 500₮, гадаадын иргэн 3000₮, гадаад хүүхэд 2000₮

Monday, December 20, 2010

Зураг

http://stat.gogo.mn/news/20080206/-11.jpg

Зураг

http://stat.gogo.mn/news/20080206/-8.jpg

Зураг

ОУ-ын оюун ухааны музейн үзмэрүүд

Оньсон тоглоом
₮3 000 (MNT) ₮2 750 (MNT)
Оньсон тоглоом
₮1 800 (MNT) ₮1 650 (MNT)
Оньсон тоглоом
₮3 000 (MNT) ₮2 750 (MNT)
Оньсон тоглоом
₮3 000 (MNT) ₮2 750 (MNT)
Оньсон тоглоом
₮4 800 (MNT) ₮4 400 (MNT)

ОУ-ын оюун ухааны музейн цуглуулга

Энэ удаагийн фото зургийн цуглуулгаараа та бvхэнд УБ хотод байрладаг "Оюун ухааны Музей"-гээр хийсэн аялалаас хvргэж байна. Монгол хvний оюун ухаан, алсын хараа, холч сэтгэлгээ гэдэг агуу юм. Харин бид жаахан залхуу л болохоос... хэрвээ бид нийтээрээ хичээвэл дэлхийн ямар ч єндєр хєгжилтэй орныг урдаа гаргахааргvй хєгжиж чадна шvv дээ. Харин одоо оюун ухааны гайхамшигийн музейгээр хамтаддаа аялацгаая.

ОУ-ын оюун ухааны музейн тухай ярилцлага

Дэлхийд ганцхан гэж хэлэгдэх атлаа Улаанбаатар хотын 13-р хороололд даруухан орших “Олон улсын оюун ухааны музей”-д бид зочилсон юм. Биширмээр оюуны бүтээлүүдийг үзэж гайхсан бид энэ бүхнийг бүтээгч З.Түмэн-Өлзий гуайг энэ удаагийнхаа ярилцлагын буландаа урьсан юм.
-Музей үүссэн түүхээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Би эдийн засагч мэргэжилтэй хүн. Эдийн засгаараа гурван дээд сургууль төгссөн. 1965 онд сургуулиа төгсөөд санхүүгийн ажилтнаас намын дарга хүртэл хийж явлаа. Харин 1988 оноос энэ ажлаа дагнасан. Музейн ажил маань миний хобби юм. 88 онд анх Эвлэлийн их хуралд анхны бага хэмжээний үзэсгэлэн гаргасан. Түүнээс хойш бүтээлээ хүнд бэлэглэдэг байснаа больж цуглуулж эхэлсэн юм. Тэгээд анх 90 оны 8 сарын 13-нд “Монголын нууц товчоо” зохиолын 750 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байх үеэр нээсэн. Түүнээс хойш 18 дах жилдээ ажиллаж байна. Манайх дэлхийн 52 орны ная гаруй үзэсгэлэнд оролцсон музей шүү.
-Хамгийн анхны бүтээл нь аль вэ?
-Анхны бүтээлийг би 1955 онд би дөрөвдүгээр ангид 11 настай байхдаа хийж байсан юм. Манайх 11 хүүхэдтэй, дундаж амьдралтай айл байлаа. Бид нэг бүтэн сайн өдөр цайлж байсан чинь ээж хөлийнхөө авдрыг янзаллаа. Тэгсэн авдран дотроос нь тостой дөрвөн мод гарч ирдэг юм байна. “Энэ юу вэ” гээд намайг сонирхоход ээж “Манай аав Зэвгэ захирагч гэдэг хүн байсан юм. Тэр хүний тоглож байсан оньс гээч тоглоом. Хүү минь их л ухаантай улс тоглодог юм гэнэлээ. Бид угсарч ч чаддаггүй юм” гэлээ. Тэгээд би тэр тоглоомыг ээжээсээ гуйж авсан юм. Өнөө дөрвөн модыг чинь угсрах гээд бараг сар боллоо. Тэгсэн хоёр мод дутаад болдоггүй. Тэгээд хоёр мод нэмж хийгээд энэ анхны маань оньс гарсан юм. Ээж, аав маань намайг онгироогоод л орж ирсэн хүмүүст “миний хүү энийг угсарчихлаа. Та нар угсраатах даа” гээд өгдөг. Нөгөө хүмүүс нь ерөөсөө чадахгүй. Тэр үед монгол тоглоом байхгүй болчихсон үе байлаа. Чирдэг машин, хүүхэлдэй гээд оросын тоглоомуудтай. Тэгээд хүмүүс чинь намайг эвлүүлээд үзүүлэхээр миний ухаантайг гайхна. Хүүхэд байсан юм чинь би онгирч явсаар хэдэн сар болсон юм. Тэгээд орж ирсэн хүмүүс эвлүүлчихдэг боллоо. Тэгээд би дараагийнхыг нь хийсэн. Тэгээд хүн чадахаар л чадахгүйг нь хийх гэж зүтгэсээр байгаад 53 жил болжээ. Энэ музей миний 53 жилийн хөдөлмөр байгаа юм даа.
-Музейн үзмэрүүдэд дан ганц Монгол ч бус олон орны тоглоом багтжээ?
-Дэлхийн бараг л бүх үндэстнүүдийн тоглоомууд байгаа. Анх “Монгол наадам” үзэсгэлэн нэртэй байлаа. Тэгээд 1994 онд дэлхийн арав гаруй орноор явж тоглоомыг нь цуглуулсан. Тэгж явахдаа өөрөөсөө их харамлана. Хамгийн хямд зардлаар явна, бага юм иднэ, бараг л өлсгөлөн явна. Олсон мөнгөө шинэ тоглоом авахад зориулна. Тэгээд 94 онд музейгээ “Үндэсний тоглоомын олон улсын үзэсгэлэн” гэж нэрлэсэн. 96 онд “Оюун ухааны олон улсын музей” болгосон. Дэлхийн бараг л бүх оронд тоглоомын музей байдаг. Харин “Оюун ухааны олон улсын музей” гэж дэлхийд хаа ч байхгүй. Манай музей 11 заалтай. Үүнээс Монголын оньсон тоглоом хоёр зааланд л байдаг. Гадаадын оньс нэг зааланд. Тэгээд бусад тоглоомнууд гэсэн ангилалтай. Бүжиглэдэг, илбэ үзүүлдэг, нисдэг, ярьдаг гээд мянга гаруй хүүхэлдэй байгаа. Эдгээрийн зуу гаруй нь л монгол хүүхэлдэй. Бусад улсаас тоглоомоо цуглуулахдаа дандаа оюун ухаан шингэсэн тоглоомуудыг авчирдаг. Манай музейн агуулга ач холбогдол нь шинжлэх ухааныг тоглоомын аргаар хялбаршуулж ойлгуулах юм. Тоглоом өөрөө сургалт хүмүүжлийн албадлагын бус сургалт байдаг.
-Ер нь ямар хүмүүс тоглоом тоглох дуртай байдаг юм бэ?
-Тоглоом бол бүх насны хүмүүсийг хамардаг. Ер нь ухаантнууд л тоглодог гэж байгаа юм. Залхуу хүн, ухаан муутай хүн тоглодоггүй. Яагаад гэхээр залхуу хүн оньсыг задлаад, угсрах гээд суугаад байдаггүй. “Төвөг” гээд хаячихдаг. Тоглоом өөрөө хүч чадал оюун ухааны өрсөлдөөн байдаг. Тэгэхээр хождог юм уу, чаддаг хүн л тоглоом тоглодог. Тийм болохоор би “Та хэрэв тоглоом сонирхдоггүй, тоглодоггүй бол нэг бол залхуу, эсвэл ухаан муутай. Бүр хоёулаа ч байж магадгүй” гэж хүмүүсийг инээлгэдэг юм. Ихэнх хүмүүс хоёулаа байдаг юм даа.
-Оюун ухааны хөгжилтэй их холбоотой юм шиг?
-Хүний оюун ухааныг хөгжүүлдэг гол зүйл нь хөдөлмөр. Их дээд сургууль хүний оюун ухааныг хөгжүүлдэггүй. Их дээд сургууль хүнд мэдлэг, мэргэжил, боловсрол олгоно. Энэ бол оюун ухааны хөгжил биш. Тэгэхээр оюун ухааны хөгжил гэж юуг хэлдэг вэ гэхээр олж авсан мэдлэг, боловсрол, мэргэжлээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэх чадварыг хэлдэг. Тэгэхээр оюун ухааныг юу хөгжүүлдэг вэ гэдэг асуудал урган гарна. Нэгдүгээрт хөдөлмөр, хоёрдугаарт тоглоом, гуравдугаарт сургууль соёл. Гэтэл манайх гурав дахаа нэгдүгээрт үзээд, тэгээд нэг их сайхан ярьдаг хүмүүс олонтой болчихдог. “Тэгдэг ингэдэг, тэнд ингэдэг” гээд л яриад байдаг. Яг өөрсдөө гараараа бүтээж чаддаггүй. “Хүнд сургамж зөвлөгөө өгөх шиг амархан юм байхгүй. Өөрөө тэр зөвлөгөө сургамжаа хэрэгжүүлэх шиг хэцүү зүйл байхгүй” гэж манай зүйр үг байдаг шүү дээ.
-Тэгвэл...?
-Оюун ухааны хөгжлийн шалгуур үзүүлэлт байх хэрэгтэй. Тэр нь амьдрах чадвар. Таны оюун ухаан хөгжсөн бол амьдрах чадвар чинь сайн л байна. Оюун ухаан нь хөгжсөн хүн нийгмийн болоод хүний амьдралын бэрхшээл саадыг ямар ч тохиолдолд даваад гардаг. Оюун ухаан хөгжөөгүй хүн бол нэг бэрхшээл тохиолдоход л хөл алддаг. Тэгээд буруугаа бусдад тохдог. Нийгэм л тэр хүнийг ядуу болгочихсон юм шиг. Намайг ингээд ярихаар гадныхан миний энэ яриаг шууд ойлгодог юм л даа. Харин Монголчууд бол жаахан эмзэглэж хүлээж авах гээд байдаг. “Би их олон зохиол бичсэн. Тэгээд ядуу байна. Тэгэхээр чи намайг ухаан муутай байна гэж хэлэх гээд байна аа”, “Би ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар тэгээд амьдрал муу байна. Тэгэхээр би оюун ухаан хөгжөөгүй хүн болох нь уу” гээд. Тэр хүний буруу биш л дээ, бас. Зах зээл хөгжсөн учраас менежментээ буруу хийгээд байж болох юм. Бас өндөр оюун ухааны хөгжилтэй боловч тэр хэрээр нь үнэлдэг нийгэм байхгүй байж бас болно л доо.
-Ядуу байх нь даруу гэсэн үг гэдэг?
-Хүн өөрийгөө дандаа магтаж, өөрийнхөө имижийг өргөж байх хэрэгтэй. Гэхдээ хоосон магтаал биш шүү дээ. Хүн дутагдлаа хүлээж болно, гэхдээ өөрийгөө муулж болохгүй. Америкт “би ухаантай” гээд цээжээ дэлдэхээр өөдөөс нь “тэгээд та яагаад ядуу байгаа юм бэ” гэж асуудаг. Зарим хүн их даруухан болох гээд өөрийгөө доромжлох гээд байдаг. “Би эдийн шуналгүй болохоор би баян биш. Би машингүй. Би насаараа зүтгэсэн, шуналгүй учраас” гэдэг. Гэтэл энэ биш болжээ. Хэрвээ та өөрийгөө тэгж хэлвэл “Би тэнэг шүү дээ, би ухаан муутай” гэж хэлж байгаатай яг ижил. Тийм болохоор залуучууд минь өөртөө итгэж “Би чадна. Хүний хийсэн юмыг би яагаад чаддаггүй юм” гэж бодоод зүтгэвэл та амжилтанд хүрч чадна. Тэгэхгүйгээр эдийн шуналгүй юм уу, даруухан хүн болох гээд толгойгоо илээд “би мөнгөгүй” гээд байвал та хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Оросын нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэн нэг агуу үг байдаг юм. “Та бололцоо нөхцөл нь таарвал өөрийгөө магт. Тэртэй тэргүй танилууд, найзууд чинь чамайг муу хэлээд явж байгаа” гэж.
-Та дээхнэ үед оньсон мэлхийг угсарч чадсан хүнд 100 мянган доллар өгнө гэж амлаж байсан. 100 мянган доллар авах хүн гарав уу?
-1997 онд энэ мэлхийг 10 минутанд угсарч чадсан хүнд 100 мянган ам доллар өгнө гэж амласан. Одоо ч хүртэл хэвээрээ. Дэлхийн 16 орны төлөөлөгчид оролдож үзсэн. Арван минут байтугай жил ноцолдоод ч барахгүй, 100 мянга байтугай сая доллар амлаад ч чадахгүй юм байна гэдгээ хүлээдэг юм. Монголчууд оньсон ухаанаар дэлхийд тэргүүлдэг. Яагаад гэхээр оньс гэдэг нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Нүүж суухын тулд бүх л юмаа ачаад явахад, эргүүлээд барихад амар болгож хэлбэр дүрсийг нь өөрчилж, оньсолдог. Оньс бол бүхлээрээ математик.
-Харин та өөрөө хэдэн минутанд угсрах вэ?
-Би өөрөө бол 3-5 минут болно.
-Таны бүтээлүүд лицензээ бусдад алдана гэж бараг л байхгүй биз ээ?
-Монголынх гэж эрхийг нь хамгаалахын тулд над шиг олон патенттай, над шиг олон шугам зураг хийсэн хүн Монголд байхгүй. Таван мянга гаруй хуудас тодорхойлолт, томъёололт, техникийн шугам зураг хийж, Оюуны өмчийн газраар баталгаажуулсан. Монголчууд зарим хялбар бүтээлүүдийг хулгайлах явдал гардаг. Гэхдээ бид тэдэнтэй нэг их тэмцээд байдаггүй. Яагаад гэвэл тэд амьдрах гэж ядаж байна. Монголчууд хэдэн саяар нь үйлдвэрлээд байж чадахгүй. Гараараа тав арвыг хийгээд амьдралаа борлуулаг гэж боддог. Сүүлийн үед энийг зарим нь ойлгохгүй байдал гаргаад байгаа.
-Дэлхийн оюуны өв санд хадгалагдсан уу?
-Байлгүй яахав. 1993 онд Юнескогийн чуулганд орцохдоо Парист сар гаруй үзэсгэлэн гаргасан. Юнескогийн ерөнхийлөгч Ф.Маёр гэж хүн байсан тэр үед. Тэр хүн миний найман ханатай гэрт төрсөн өдрөө тэмдэглэж байлаа. НҮБ-ын Ерөнхийлөгч байсан Т.Кулер манай гэр үзэсгэлэнд орж ирж сонирхож байлаа. Далай ламтай уулзаж, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновтой уулзаж, шатраа бэлэглэж байлаа. Ингээд 53 жилийнхээ хөдөлмөрийн үр дүнд дэлхийн олон алдартантай уулзсан. Хамгийн сүүлийнх нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш байна. Түүнийг дөрвөн цаг айлчлахад миний бүтээлийг Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ж.Бушд тайлбарласан. Тэгээд манай Ерөнхийлөгч эрх чөлөөний хөшөөг оньсоор задардаг гээд ярьсан чинь Ж.Буш шууд утгаар нь ойлгоод “Надад бэлэглэх гээд бэлдээ юу” гээд босоод ирсэн байгаа юм. Тэгээд манай Ерөнхийлөгч “Тийм ээ” гээд бэлэглэсэн.
-Тэгээд хэл ам болоогүй юу?
-Тэр бол манай Ерөнхийлөгчийн буруу биш л дээ. Тэр том улсын Ерөнхийлөгч тэгээд босоод ирэхээр манай Ерөнхийлөгч жижигрээд “Би Түмэн-Өлзий гуайгаас асуухаас болохгүй” гээд толгойгоо илээд сууж байж болохгүй шүү дээ. Би нөхөөд л хийчихнэ. Энийг буруутгах арга байхгүй. Гэхдээ хүн бүхэн өөр бодолтой. Том орны удирдлагууд гэдэг чинь сайхан байдаг юм байна. Дараа жил нь буюу 2006 ондоо Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдрөөр Ж.Буш шуудангаар надтай гар барьсан зургаа өөрийнхөө хувийн мэндчилгээний карттайгаа явуулж байсан юм. Зургийнхаа доор “Мистер Түмэн-Өлзийд сайн сайхныг хүсье” гээд гарын үсгээ зураад явуулсан байсан. Би их баярласан. Надад их эрч хүч өгсөн. Юун эрх чөлөөний хөшөө.
-Та их хөдөлмөрч хүн юм аа?
-Лодойдамба гуай “Тунгалаг Тамир” роман дээрээ ийм үг хэлсэн юм. “Заяагүй хүн гэж байхгүй ээ. Залхуу хүн л заяагүй байдаг юм” гэж. Зарим хүмүүс төр засаг надад тусалсангүй, ах дүү найз нөхөд тусалсангүй, мөнгө зээлсэнгүй гэж яриад байна шүү дээ. Ингэж яриад байгаа хүмүүс дандаа залхуу хүмүүс байгаа. Залхуугийн ирээдүй гуйлгачин л байдаг.
-Залхуу юм уу гэхээр гадаадад гараад хүнд хүчир ажил хийгээд байх юм?
-Бас л бэлэнчлэх сэтгэлгээ. Энэ зах зээлийн нийгэмд төр засгаас хүн юу ч горьдсоны хэрэггүй. Ах дүү амраг садан, найз нөхдөөсөө ч горьдох хэрэггүй. Өөрөөсөө л бүх зүйлээ гаргах ёстой. Монголд ажлын байрыг төр засаг олгох юм шиг ойлгоод байгаа нь буруу байхгүй юу. Ажлын байрыг хүн өөрөө бий болгох ёстой. “Би ядуу, ажлын байр байхгүй” гэсэн мөртлөө гэрт нь очихоор хашаа нь нураад уначихсан, мод нь хажууд нь хэвтэж байгаа юм. Намайг Италид явж байхад нэг саятан хүн үзэсгэлэнгээ гаргасан байсан. Тэр хүний гэр бүл нь үе удмаараа айлын зарц хийж байсан байгаа юм. Тэгээд мань эрийг хорин настай байхад нь эзэн нь аравхан доллар өгөөд бүрмөсөн явуулжээ. Тэгээд мань эр нэг нурчихсан балгас дээр очоод арван доллараараа материалын жоохон юм аваад тэр байшинг босгосон байгаа юм. Тэгээд өнөө байшингаа худалдаад анхны хөрөнгө оруулалтаа өөртөө бий болгож. Тэгээд яван явсаар саятан болчихсон. Хүн ингэж л өөртөө ажлын байрыг бий болгох ёстой.
-Гэхдээ төр засаг ч бас буруутай л юм шиг санагдах юм?
-Мэдээж ер нь төр засгийн буруу бодлого бий. Манай төр засаг бэлэнчлэхэд сургаад байна. Нэг малчин ярьсан байдаг. “Би энэ төр засгийн бодлогыг ойлгохоо байлаа. Манай саахалтын хүн өнгөрсөн зуднаар бүх малаа алдсан. Харин би ганц ч малын хоргодолгүй. Тэгсэн чинь энэ хаваржин, зунжин тэднийхээр л сэтгүүлчид, дарга нар хөвөөд юм өгөөд байх юм. Манайд ирж байгаа ганц хүн алга” гэж хэлж байсан. Одоо юм хийдэг, хөдөлдөг, залхуугүй хүнээ дэмжих цаг болсон. Ах дүү нь ч, төр засаг нь ч. Тэр залхуучуудыг хаях цаг болсон. Юм хийдэг хүнд өгөх мөнгийг тэр залхуучуудын өдөр тутмын хоол унданд зараад, тэд нарыг муу занд сургаад байдаг. Тэдэнд “хохь чинь” гэж хэлэх цаг болсон.
-Танай үзмэр хэдэн шатартай вэ?
-Манайх гурван зуу гаруй шатартай. Би шатар Монголоос гаралтай гэдгийг батлах гэж насаа барж байгаа хүн. Шатар бол ухаантнуудын тоглодог төгс тоглоом. Тэгэхээр ухаантнуудын тоглодог төгс тоглоомыг монголчууд хийсэн юм бол монголын ард түмэн оюунлаг ард түмэн гэдэг нь бодитойгоор батлагдах юм. Бид оуюнлаг ард түмэн. Яагаад гэхээр, нэгд хатуу ширүүн дөрвөн улиралтай. Тэр хатуу ширүүн дөрвөн улирлын уур амьсгалыг давахын тулд маш их сөрж ажилладаг. Хоёрт, хүүхдээсээ эхлээд хүн бүр цаг тутамд бие даасан шийдвэр гаргаж, түүнийгээ тухай бүрт нь биелүүлж байдаг. Жишээлэхэд арван настай хүүхэд хонь хариулаад явж байлаа гэхэд цасан шуурга болох гээд тэнгэр бүрхээд ирвэл “хонио хот руугаа туух уу, хажуугийн нөмөр газар хоргодуулах уу” гэдгээ шийддэг гэх мэтчилэн. Жишээлэхэд, энэ бол Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулж хийсэн шатар. /зураг/ Тиймээс хар тал нь Чингисийн үеийн баатрууд. Ноён нь Чингис хаан, тэгээд Цогт тайж, Мандухай цэцэн хатан гэх мэт. Цагаан тал нь орчин үеийн тэргүүдээр хийсэн. Н.Багабанди гуай Б.Бат-Эрдэнэ аваргад шагнал өгч байх жишээтэй. Энэ дэлхийд байгаа хамгийн том шатар. Оньс нь 34 салж байж угсрагдаж гарна. Тэгэхгүй бол хаалга цонхоор багтахгүй. Одоо Гиннесийн номныхон ирэх гээд надад номоо явуулаад байгаа. Чухам хэзээ ирэхийг нь мэдэхгүй. 2007, 2008 оны номнуудаа явуулсан.
-Та “Дэлхийн шатрын холбоо”-нд шатар бэлэглэсэн байдаг?
- Яагаад энэ шатрыг хийх санаа төрсөн бэ гэвэл “Плэйбой” сэтгүүлд Каспаровын нэг ярилцлага гарсан. Монголыг Хятадад худалдаж баяжих талаар. Манайхан тэрэнд их зивүүцсэн. Миний ч дургүй их хүрсэн. “Бүхэл бүтэн улс гүрнийг худалдана гэж юу байхав, яасан даварсан нөхөр вэ. Яаж чадахав” гэж бодсон. Тэгээд тэр шатарчин хүн учраас оньсон шатар хийж бэлэглэвэл Монголыг үл ойшоохоо болино гэж бодсон. Тэгээд 1992 онд хоёр хувийг хийсэн. Ширээ, сандалтай нь. Гэхдээ 1998 он хүртэл дэлхий даяар сурталчилсан. Шууд эхлээд хийгээгүй юм. Анхны шатар нь энэ. /зураг / Арай л жижигхэн санагдаад, томруулсан. Тэгээд “Би чинь монгол хүн байж европ шатраар оньсон шатар хийгээд байхдаа яахав” гэж бодоод гурав дахийг нь хийсэн. Тэгсэн бас л онцгүй санагдаад дөрөв дэхийг нь хийсэн. 1998 он хүртэл дэлхий даяар сурталчилж байгаад Халимагт болсон дэлхийн шатрын тэмцээнд оролцохдоо Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновт бэлэглэсэн юм. Шатрын өртөг нь 10 мянган доллар. Монголчууд шатраар, математикаар, физикээр дэлхийд давамгайлна гэдэг би бат итгэдэг. К.Илюмжинов надаас хүлээж аваад “Монголчууд хөгжих шатандаа оржээ” гэж хэлж байсан. Би яагаад тэгж хэлж байгааг нь асуухад “Таныг ирэхээс өмнө танай улсаас олон хүн ирж надтай уулзсан. Цөм ямар нэгэн зүйл гуйж хүсч байсан. Анх удаагаа монголчууд юм бэлэглэж байна” гэж хэлж байсан юм. Одоо бол энэ үлдсэн ганц хувийг нь арван мянга бүү хэл зуун мянгаар ч худалдахгүй.

музейн байршил

Олон улсын оюун ухааны музей / International Intellectual Museum
Yндэсний оньсон ба бусад тоглоом бусад орны тоглоомуудтай. Тоглоом, гар урлал бэлэг дурсгалын зvйлсийн vйлдвэрлэл явуулдаг. 50 гаруй орны vзэсгэлэнд оролцсон.
Web
www.iqmuseum.mn
Address
БЗД 15-р хороо 13-р хор-л Энхтайваны өргөн чөлөө
Утас: 461470, 99197761

музейн тухай

Музейн зүйлийн үнэ цэнэ нь музей судлал болоод эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн дээр тогтоогддог. Музейн зүйлийг тодорхойлохдоо, түүний бүх шинж чанарыг, нийгмийн үүрэг зорилтыг бүрх талаас нь харилцан шүтэлцээтэйгээр авч үзэх шаардлагатай юм. Музейн судлал нь хөгжлийнхөө бүх үе шатанд музейн тухай, тэр нь нийгмийн амьдралд бий болсон чухал үзэгдэл болох тухай, түүний нийгмийн байр суурийн тухай тайлбарлахыг оролдсоор иржээ. Тэдгээр оролдлогын үр дүнд музейн тухай нэг биш онол үзэл тайлбар тодорхойлолтонд хүрсэн. Үүнд: нийгэм судлал, мэдээллийн онол зэрэг өөр шинжлэх ухааны системд музейн талаар янз бүрийн ойлголт өгч тодорхойлсон нь багагүй бөгөөд энэ нь музейн.тухай бидний ойлголтыг нилээд гүнзгийрүүлсэн юм. Гэвч музейн онолын талаар санал зөрөх явдал нилээд гарч байв. Музей гэсэн ухагдахуныг тодохойлохын тулд нийгмийн энэ хүрээний тухай ойлгох нь чухал.

хүрэл хэнгэрэг

     Хүрэл хэнгэрэг нь Хятадын эртний үеийн үндэстний цөөнхийн оюун ухааны цомтгол, дэлхийн соёл урлагийн сан дэх үнэт эрдэнэ юм. Хүрэл хэнгэргийн хэлбэр нь гойд, хэвэл нь хөндий, цээж нь дүүрэн байдаг. Хэнгэргийн гадрыг гол чимэглэдэг юм, төвд нь нарны хээтэй байж, хажуугаар нь мэлхий, морьт цэрэг, яст мэлхий, шувуу зэрэг нарийн хийцтэй чимэглэлийн зүйлийг сийлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Хятад улс нь үе уламжилсан 1400 гаруй хэнгэргийг хадгалан хурааж, үүний доторх 900 гаруй нь баруун өмнөд нутгийн Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах районд төвлөрч байгаа юм.
    Өнгөрсөн жил, Гуаншигийн мао нань үндэстний өөртөө засах шяньд ардын гар урлаг чин вэй овогтын ах дүү хоёр 50 хоногийн хугацааг зарцуулж, асар том хэнгэргийг бүтээн, Гуаншигийн жуан үндэстний өөртөө засах район байгуулагдсан 50 жилийн ойд бэлэг болгож хүргэсэн байна. Энэ хэнгэргийн өндөр нь метр гаруй, хүнд нь 1000 гаруй килограмм, өнөө Гуаншигийн музейд хадгалагдаж буй.

зураг

http://www.caak.mn/downloads/images6/20080407/06.jpg

музейн мэдээлэл

Оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч, МУСГЗ, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий:
Орхон их сургууль дээр болсон “Монгол тэмүүлэл" аяны Хүндэтгэлийн лекц Оюутан залууст зориулж оюун ухаанаа хөгжүүлэх арга замын тухай ярья. Манай музей байгуулагдаад 20 жил болж байгаа ч үүнийг байгуулахын тулд би 55 жил хөдөлмөрлөсөн. Энэ их хөдөлмөрийн үр дүнд олж авсан мэдлэгээ та нартай, ард түмэнтэйгээ хуваалцаж байгаадаа таатай байна. Хүмүүс их дээд сургууль төгсчихвөл оюун ухаан хөгжинө гэж ташаа ойлгодог. Оюун ухааныг хөгжүүлдэг гурван гол хүчин зүйл бий. Энэ бол хөдөлмөр, тоглоом наадам, хичээл сургууль. Оюун ухааны хөгжлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт бол амьдрах чадвар юм. Тарган мал тал бүрийн ашигтай гэдэг. Яагаад гэвэл өөх мах нь амттай, арвин, зуд, ган гачигт тэсвэртэй. Үүнтэй адил оюун ухаанаа хөгжүүлсэн хүн бэрхшээл зовлонг давах тэвчээртэй, амьдрах чадвар сайтай байдаг. Эдийн засаг, бүтээл туурвил, нэр хүнд, албан тушаалаар нь тэр хүний оюун ухааны хөгжлийг тодорхойлж болно. Ямар ч бүтээл туурвилгүй хүн миний оюун ухаан хөгжчихсөн гэж ярьж болохгүй.

музейн гайхамшиг

Оюун ухааны музейд ирж гайхамшигтай бүтээлүүдийг үзэж сонирхоорой

Дэлхийн хамгийн жижиг, хамгийн том Монгол шатар, оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, модоор бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий 200 гаруй шатар, Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Пирамид, Маугли, сүм дуган, орд харш, Далайн бцяхан гүнж, 5000 гаруй үйлдэл хийж угсардаг 673 ширхэг модны сансрын оньсон хөлөг, Мики Маус, Том Жерри хоёр, Муур багш, хүүхэлдэй зэрэг оюуны гайхамшиг болсон оньсон үзмэрүүдтэй.

Дэлгэ

оюун ухааны музей

ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ (Утас: 461470)
ОЛОН УЛСЫН ОЮУН УХААНЫ МУЗЕЙ
Өдөр бүр 10:00 - 18:00 (Нямд амарна, зөвхөн захиалгаар ажиллана)
том хүн 2000₮, оюутан 1000₮, хүүхэд 500₮, гадаадын иргэн 3000₮, гадаад хүүхэд 2000₮