Monday, December 20, 2010

музейн тухай

Музейн зүйлийн үнэ цэнэ нь музей судлал болоод эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн дээр тогтоогддог. Музейн зүйлийг тодорхойлохдоо, түүний бүх шинж чанарыг, нийгмийн үүрэг зорилтыг бүрх талаас нь харилцан шүтэлцээтэйгээр авч үзэх шаардлагатай юм. Музейн судлал нь хөгжлийнхөө бүх үе шатанд музейн тухай, тэр нь нийгмийн амьдралд бий болсон чухал үзэгдэл болох тухай, түүний нийгмийн байр суурийн тухай тайлбарлахыг оролдсоор иржээ. Тэдгээр оролдлогын үр дүнд музейн тухай нэг биш онол үзэл тайлбар тодорхойлолтонд хүрсэн. Үүнд: нийгэм судлал, мэдээллийн онол зэрэг өөр шинжлэх ухааны системд музейн талаар янз бүрийн ойлголт өгч тодорхойлсон нь багагүй бөгөөд энэ нь музейн.тухай бидний ойлголтыг нилээд гүнзгийрүүлсэн юм. Гэвч музейн онолын талаар санал зөрөх явдал нилээд гарч байв. Музей гэсэн ухагдахуныг тодохойлохын тулд нийгмийн энэ хүрээний тухай ойлгох нь чухал.

No comments:

Post a Comment